Үйлчлэх хүрээ
Монгол улсын нутаг дэвсгэрт газарзүйн байрлалаас үл хамааран аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийг цахилгаанд холбож үйлчлэх хүрээгээ тэлэх боломжтой.
Мэргэшсэн багаар 24 цагийн турш харилцагчийн хувийн өмч, ашиглалтын цахилгаан байгууламжид цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг оновчлох, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт техникийн нөхцөл олгох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх% эдийн засгийн өгөөжтэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэгжүүлэн харилцан ашигтай ажиллах нь бидний үйл ажиллагааны бас нэг чиглэл юм.
Үйлчлэх хүрэндээ шинээр холбогдох, шилжин ирэх хэрэглэгчтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулж, цахилгаан түгээх тоног төхөөрөмжийг (өмч, ашиглалт, борлуулалт) хүлээн авах мөн цахилгаан шугам сүлжээг шинээр төлөвлөж, өөрийн цахилгаан түгээх сүлжээний цар хүрээгээ тэлдэг.
Манай гүйцэтгэсэн зарим харилцагч нар.
Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Москва”, “Орчлон-1,2” хороолол, “Москва апартмент”, “Наран-Өргөө” хотхон, “Чингис Соосэ” сургууль, Баянзүрх дүүрэгт байрлах “Хүрхрээ” хотхон, Хан-Уул дүүрэгт байрлах “Шинэ-Өргөө” хорооло, “Төгөлдөр апартмент-2” хотхон, “Мөнххада” ХХК-ийн Тоёота авто худалдаа, засварын төв, “Бритиш твин тауэр” орон сууц, “Бритиш” олон улсын сургууль зэрэг 10 000 орчим хэрэглэгчдэд цахилгаан түгээх, борлуулах үндсэн үйл ажиллагаа явуулж байна.
- Хэрэглэгчтэй гэрээ байгуулах
- Сар бүр заалт авах, нэхэмжлэл илгээх
- Дуулагын төвөөр мэдээлэл зөвлөгөө өгөх, хүсэлтийг шийдвэрлэх
- Тоолуур шалгах, шитний солих монтаж шинэчлэх
- Айл өрхийн дотор монтаж хийж өгөх
- Үйлдвэр, аж ахуйн нэгжийн цахилгааны бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх.