Сайн байна уу? Танилцуулга үзэх бол дарна уу.
Бид үндсэн үйл ажиллагаагаа цахилгаан шугам сүлжээний мэргэшсэн баг хамт олны дадлага, туршлага, ур чадвар болон техник, технологийн чадавхдаа тулгуурлан 24 цагийн турш тасралтгүй, найдвартай, шуурхай зохион байгуулдаг.
Цахилгаан түгээх сүлжээгээ ухаалаг сүлжээ болгох, тоолуурын нэгдсэн системийг хөгжүүлж, бүрэн нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Нийслэл Түгээх Сүлжээ" компани нь "Цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах" тусгай зөвшөөрлийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, ахуйн хэрэглэгчдийг өөрийн өмч, ашиглалтын цахилгаан түгээх сүлжээнээс хангаж, шугам тоноглолын ашиглалт, засвар, борлуулалтын үндсэн үйл ажиллагаа болон 0.4-220 кВ хүртэлх эрчим хүчний барилга байгууламжийн угсралт, түүний туршилт тохируулга, зураг төсөл, тоног төхөөрөмжийн худалдаа, цахилгаан хангамжийн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн байгууллага юм
Цахилгаан шугам сүлжээг өргөтгөх, шинээр барихдаа тухайн цаг үеийн хамгийн боловсронгуй шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх;
Цахилгаанд холбогдох хүсэлт өгсөн хэрэглэгчдэд өөрийн цахилгаан түгээх сүлжээнд холбогдох техникийн зөвшөөрөл олгох (технизийн нөхцөл);
Олгосон техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэх зураг төсөл зөвшилцөх, барилга угсралтын ажлын чанарт хяналт тавих;
Цахилгаан байгууулажийг ашиглатад хүлээн авах улсын комиссын гишүүн байгууллагаар ажиллах;
Хэрэглэгч хүсэлт гаргасан тохилдолд тухайн дэд станц, шугам тоноглолыг өөрийн ашиглалтад хүлээн авах;
Хэрэглэгчийн өмч, ашиглалтын шугам тоноглолд гэмтэл, тасралт гарсан тохиолдолд диспетчерийн шуурхай ажиллага явуулж цахилгаан хангамжийг сэргээх үйлчилгээ үзүүлэх;
Хэрэглчийн хүсэлтээр газар шорооны ажил гүйцэтгэх талбайд өөрийн цахилгаан түгээх сүлжээний кабель шугамл тодруулга хийх, эрчим хүчний хамгаалалтын зурвасын дэглэм сахиулах;
Хэрэглэгчдийн асуудал, шаардлагын дагуу утсаар болон онлайнаар захиалга авдаг
Харилцагч хэрэглэгчдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх баг бүрдүүлж төлөвлөдөг.
Манай мэргэжлийн хамт олон гарсан асуудал, ажлыг чанрын өндөр түвшинд гүйцэтгэдэг.
ХТП
+976-70144848
Онлайн лавлах
Сайн байна уу, Танд лавлах зүйл байна уу?